Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 13-нд нийт 168 хүний сорьцод шинжилгээ хийсэн. 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 13 хүнээс коронавирус илэрсэн. Тэдний 10 нь Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчид, 3 нь ажиглах байранд тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Энэ сарын 12-нд манай улсын 62 дайчин Афганистанаас ирсний 10-аас нь коронавирус илэрлээ. Бусад 52-оос нь илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь сахарын шижингийн суурь өвчтэй, 52 настай эмэгтэй бөгөөд 46 хоногт эмчлэгдэн эдгэрсэн.

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 243 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 204 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 39 хүн байна. 

Дэлхийн хэмжээнд өвчилсөн хүмүүсийн 53 нь эдгэрсэн, манай улсын хувьд 83 нь эдгэрсэн үзүүлэлттэй байна. Энэ бол амжилт, Үүнийгээ батжуулан цаашид бэлтгэлээ сайн хийж, хариуцлагатай байцгаая. Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, цагдаагийнхан сайн ажиллахаас гадна иргэн бүрийн хариуцлага чухал" хэмээлээ.