Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дорнод аймгийн нэг, Дархан-Уул аймгийн нэг буюу вирус судлалын нийт 5 лабораторт 305 хүний шинжилгээг хийлээ. Тодруулбал, тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүн, тандалтаар Дорнод аймагт 6 хүн, Дархан-Уул аймагт 26 жолоочид хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Харин Франкфуртаас тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Улмаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт 41 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 13 нь эдгэрсэн" хэмээлээ.