Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны сектор хамтран Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг тодорхойлох зорилго бүхий барометрийн судалгааг 10 дахь жилдээ гүйцэтгэжээ.

Энэ удаагийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны түүврийн хэмжээг өргөтгөн өмнөх жилээс 38.5 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн, 18 салбарын 3642 аж ахуйн нэгж, байгууллагыг хамрууллаа.

Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын 71.0 хувь нь буюу 2585 нь Улаанбаатар хотын ААНБ-ууд байгаа нь өмнөх жилийн судалгаанд хамрагдсан ААНБ-аас 53.8 хувиар нэмэгдсэн байна

Судалгаагаар Монгол Улсад бүтээмж муутай салбар буюу жижиглэн худалдааны ажлын байр давамгайлж байгаа нь гарчээ.

Ажил олгогчид шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд дараах зүйлсийг дурджээ. 

Ажил олгогчид шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд дараах зүйлсийг дурджээ.

Тухайлбал, ажил олгогчдын нэрлэсэн бэрхшээлийн 

18.8 хувийг ажиллагч тогтвортой ажиллах хүсэлгүй байх, 

15.0 хувийг тухайн ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал, 

14.5 хувийг ажлын ачаалал даах чадваргүй байдал, 

13.9 хувийг ажлын байрны нөхцөл, цалин хөлс голдог гэсэн бэрхшээлүүд эзэлж байгаа нь нийт бэрхшээлийн 62.2 хувийг бүрдүүлж байна.

Үүнээс харахад ажил хайгч иргэн тогтвортой ажиллах хүсэлгүй байх, ажлын хангалттай туршлагагүй байдал нь ажил олгогчдод шинээр ажилтан авахад тулгарч буй гол бэрхшээл болсон хэвээр л байна. Эдгээр хүндрэл бэрхшээл жил бүрийн судалгаагаар удаа дараа нэрлэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй.