Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "2020 оны 09 дүгээр сарын 21, 22-нд нийт 1406 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 1405-аас нь коронавирус илрээгүй. Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь 09 дүгээр сарын 17-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж буй 53 настай эмэгтэй байна. Үүнээс харахад бидний эрэмбэлэн ангилалт зөв, сайн явж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 97 хувь буюу 302 нь эмчлэгдэн эдгэрсэн. 11 хүн эмчилгээнд байна. Тэдний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" хэмээн мэдээллээ.

Манай улсад зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн коронавирусийн 313 тохиолдлын 109 нь Алтанбулаг боомтоор, 187 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн бол 17 нь ачаа тээврийн жолооч байна.