Шинэ коронавирусийн халдвартай холбоотой мэдээллээс үүдэн зарим улс орнуудад нийгэмд ялгаварлан гадуурхалт үүсгээд байна. Тухайлбал ОХУ-д энэхүү хандлага түлхүү ажиглагдаж байгаа тул Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ОХУ-д Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар өндөртэй байгаа орнуудын иргэдийг өөлөх, дарамтлах, улмаар биед нь халдах явдал сүүлийн цагуудад мэр сэр гарч байгаа тул оюутан залуучууд ТА бүхнийг (монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурах, ялгахгүй байх магадлалтай тул) шаардлагагүй бол гадуур явахгүй, ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг, түүнчлэн оюутны дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Хэрэв гэнэтийн таагүй зүйл тохиолдвол дараахь утсанд холбогдоно уу.

8 495 690 6792

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ