Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аваргийн дэвжээнд зодоглох бөхчүүдийг танилцуулж байна.

ЭРЭГТЭЙ

– 60кг: Баяраагийн Амартүвшин /Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клуб /
– 66кг: Ганболдын Хэрлэн /”World Masters-2017” тэмцээний аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /
– 73кг: Ганбаатарын Одбаяр /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб /
Цэнд-Очирын Цогтбаатар /Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
– 81кг: Отгонбаатарын Ууганбаатар /”Токио-2017” Гранд Сламын аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
– 90кг: Гантулгын Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
– 100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Олимпийн наадмын IV байрт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
+ 100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Азийн наадмын хошой мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб/

ЭМЭГТЭЙ

– 48кг: Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо/
– 52кг: Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
– 57кг: Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
Лхагватогоогийн Энхрийлэн /Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
– 63кг: Балдоржийн Мөнгөнчимэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин/
Болдын Ганхайч /”Дюссельдорф-2018” Гранд сламын хүрэл мещдальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
– 70кг: Цэнд-Аюушийн Наранжаргал /Азийн наадмын гурван хүрэл медальт, Азийн аварга, “Женко” клуб/
+ 78кг: Баттулгын Мөнхтуяа /Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/


Тус тэмцээнийг SPS HD телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


Эх сурвалж: SPS