НҮБ-аас гаргасан Дэлхийн Кибер Аюулгүй Байдлын Индекс жагсаалтанд манай улс 104 дүгээр байранд оржээ. Судалгаанд 164 орон хамрагдаж Сингапур жагсаалтыг тэргүүлсэн байв. 

Дэлхийн Кибер Аюулгүй Байдлын Индексийг Сингапурын дараа Малайз Австрали зэрэг орон шил дарж байна. Сингапур улс кибер халдлагад өртсөн удаагүй бөгөөд кибер аюулгүй байдлын үүднээс төрийн бүх албан хаагчдаа интернэт орчноос тусгаарладаг ажээ.