"Монгол туургатан" олон улсын хүүхдийн спортын VIII наадам спортын 10 төрлөөр тэмцээн уралдаанууд явагдаж байна.

Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд манай 10 тамирчин хүүхэд медаль хүртжээ.Тухайлбал:42 кг-д Ц.Баярсайхан- Хүрэл медаль (Налайх дүүрэг)

46 кг-д Б.Отгонбаатар- Хүрэл медаль (Баянхонгор)

50 кг-д Г.Энхням- Мөнгөн медаль (Дархан Хасу)

50 кг-д А.Дэлгэрбаяр- Хүрэл медаль (Баянхонгор)

52 кг-д Я.Үржинжав- Мөнгөн медаль (Женко клуб)

54 кг-д Б.Батзориг- Хүрэл медаль (Алдар)

63 кг-д П.Мөнх-Эрдэнэ- Алтан медаль (Баянхонгор)

76 кг-д А.Цэрэн-Очир- Мөнгөн медаль (Дархан Хасу)

85 кг-д Ц.Мөнхбаяр- Мөнгөн медаль (Спортын дунд сургууль)

100 кг-д Т.Итгэлт-Хүрэл медаль (Дархан Хасу)

Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ж.Баярхүү ажилласан юм.