Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцсон судалгааг Үндэсний статистикийн хороо гаргажээ. 

Судалгаагаар 2018 онд насанд хүрсэн 1 хүн сард дунджаар архи 2 шил (0.5лтэй), шар айраг 6 лааз (0.5л-тэй), харин 100 мл дарс хэрэглэсэн байна. 

Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн бол дарсны хэрэглээ 6 хувиар буурчээ.

Монгол Улсын хүн амын ихэнх нь Улаанбаатар хотод амьдарч, худалдаа үйлчилгээ төвлөрсөнтэй уялдуулан согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоог авч үзэхэд 2008-2017 онд тасралтгүй өсөж, 2017 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгдсэн байна..