Монгол хонины түүхий ноосонд малын гаралтай өвчний нян их байдаг учир түүхийгээр нь экспортод гаргах ямарч боломж байхгүй. Харин боловсруулан био бордоо үйлдвэрлэхэд маш сайн чанартай гарсан тул Монпеллетс компани бордоо үйлдвэрлэж эхэлжээ.

Ингэснээр эрүүл хүнсийг органик эрүүл хөрс, бордоогоор бордох боломжийг олгож буй.

Энэ нь малчдад нэмүү орлого олох бодит боломж нээгээд зогсохгүй үйлдвэрлэгчдийн хувьд гадны зах зээлд гарсан том дэвшил юм.

Тус компани ХБНГУ-ын “Эко фермер”-ийн аж ахуйд хэрэглэх бордооны жагсаалтанд оруулахад тавьдаг маш хатуу шаардлага, нөхцлийг бүрэн биелүүлж чадсан аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд малын гаралтай ямарч өвчний нян илрээгүй, найдвартай бүтээгдэхүүн болох нь батлагджээ.