БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны 03-р сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго онооны болзол хангаагүй шалгуулагчдаас авах дахин шалгалтыг 2019 оны 04-р сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Өмнө нь монгол хэл бичгийн хичээлийг 400 дээш босго оноотой байлгах чиглэлтэй байсан аж. Харин энэ талаар эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байсан учраас Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн жил Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноогүй болгосон юм.


Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв