“Чингис хаан” нисэх буудалд буусан дөрвөн энэтхэгийн иргэний нэг нь вирусийн халдвар тээсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тухайн үед тэдгээр дөрвөн иргэний нэг нь бие өндөр халуурч, биеэр нь тууралт өгсөн учраас Интермэд эмнэлэгт хэвтүүлж хөл хорио тогтоосон байна.

Энэхүү мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамнаас шуурхай ажиллаж, “Эбола” вирус байж болзошгүй шинж тэмдэгтэй гадаадын иргэн хил нэвтэрч орж ирсэн учраас нарийн шинжилгээ авч хэвтэн эмчлүүлжээ.

Энэ талаар ЗӨСҮТ-аас тодруулахад "Манай ЗӨСҮТ-д хийсэн лабораторийн шинжилгээгээр денги чичрэг өвчин болох нь батлагдсан. Гэхдээ энэ бол нийгмийн халдварт өвчин биш, хүнээс хүнд халддаггүй" гэв.

Уг өвчин халдвар авсан шумуулд хазуулсны улмаас тархдаг, хүнээс хүнд дамжихгүй. Халдвар авсан бол ихэвчлэн 3-5 өдрийн дотор халуурдаг аж. Харин вирусын халдвартай цус сорсон шумуул 8-12 хоногийн дараа халдварыг бусдад тарааж эхэлдэг байна.

Иймээс ЭМЯ-аас энэхүү санамжийг хүргэж байна.

Денги чичрэгээр ямар хүмүүс өвчлөх боломжтой вэ?

  • Денгийн голомттой бүс нутагт амьдардаг, тухайн бүс нутгаар аялсан хүмүүс ихэвчлэн өвддөг.
  • Энэ өвчинд хүмүүс түгээмэл өртдөг боловч насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилдөг.
  • Эдгэрсний дараа тухайн хүнд насан туршийн өвөрмөц дархлаа, тогтдог боловч бусад хүнд дарлалын системийн өөр өөр байдлаас хамааран зөвхөн богино хугацааны дархлаа тогтож, өвчнийг хүндрүүлж, дараалсан халдварууд үүсгэж болдог.

Денгийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Денге чичрэг өвчний дэгдэлт гардаг голомттой бүс нутагт зорчихдоо өөрийгөө шумууланд хазуулахгүй байх
  • Шумуул дайжуулагч бодис, тос түрхэх
  • Ус хадгалах саванд шумуул орохоос сэргийлж таглаж байх, эсвэл тасалгаан дотор хадгалах, хүнс, ус хадгалах хуучин дугуй, цэцгийн сав зэргийг устгах
  • Суурин газруудад шумуулыг хайж илрүүлэх, тэдгээрийг устгах, шумуул устгах бодисуудыг хэрэглэж занших
  • Шумуулын тоо, хэмжээг тандах, шумуултай тэмцэх үр дүн сайтай бодисуудыг судлан тогтоох, тэдгээрийн тоо хэмжээг бууруулах талаар тодорхой төлөвлөгөөтэй үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах