ШУА-ийн харьяа Физик технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөр болж өнгөрлөө. Энэ үеэр эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн 20 32 маркийн товчин зайгаа мөн хаягдал шилийг боловсруулсан дулаалгын материал зэрэг 20-иод бүтээлээ танилцуулсан байна. 

Уг батерейг тоглоом, удирдлага, тооны машинд ашиглаж болдогоороо давуу талтай. Байгаль орчинд хор багатай, удаан ашиглагддаг уг зайг хийхийн тулд 3 жил судалгаа хийсэн байна.

Халаагуурын хувьд цахилгаан зарцуулалт нь энгийн халаагууртай харьцуулахад 3 дахин бага, эрчим хүч хэмнэдэг гэдгээрээ давуу талтай аж.

Мөн уг халаагуурын давуу тал нь сантехникийн холболт шаардахгүй тул суурилуулах зардал багатай. Нэг халаагуур 24 цаг тасралтгүй ажиллахад сард 57600 төгрөгийн эрчим хүч зарцуулдаг байна. Уг цахилгаан халаагуур нь ахуйн тосол буюу хөлддөггүй шингэнтэй, хамгийн багадаа 65 градус хүртэл халдаг бөгөөд гэр хорооллын хэд хэдэн өрхөд суурилуулж амжилттай туршжээ.