Монгол эмэгтэй онгоцонд ухаан алдсан 77 настай Америк эмэгтэйн амийг аварчээ. 

Тодруулбал, АНУ-аас Нигер улсын чиглэлд "United Air" компанийн онгоцоор нисч байсан 77 настай эмэгтэй ухаан алдахад тус онгоцонд зорчиж явсан Монгол эмэгтэй түргэн тусламж үзүүлэн амийг нь аварч, нислэгийн 6 цагийн турш хамт байж, онгоц газардахад эмч нарт хүлээлгэн өгчээ. 77 настай тус эмэгтэй нөхрийн хамт эх нутгаа зорьж явжээ.

Түүний амийг аварсан эмэгтэй "Dermatologist Tsermaa" гэх фэйсбүүк хуудсаараа "Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл дахин тохиолдоно гэж ер  бодож байсангүй. Дөрвөн жил гаруйн өмнө 10 сартай зүрхний гажиг засах хагалгаанд Солонгос уруу явж байcан маамууг МИАТ-ийнхаа нислэгийн үeр  аварч байсан юм.

Өчигдөр 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд Бурхан тэнгэрт талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн иргэн хос эх  нутагтаа зочлохоор явж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн  нэгэн эмч, сувилагч байвал онгоцны хойш ирээч гэсэн дуудлагаар 6 цаг тасралтгүй хамт байж, газарт дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа.

GOD BLESS YOU! Ерөөлийг харамгүй авлаа. Эрхэм багш нартаа талархая" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 "United Air" компани түүнд талархлаа илэрхийлж, 150 ам.долларын аяллын сертификатаар шагнасан байна.

Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил гэдэг ийм сайхан.