Монгол эмч нар анх удаа 6 настай хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн  Бөөрний Мэс Заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй зүүн бөөрний тэвшний чулуу оноштой 6 настай хүүхдэд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон ЭХЭМҮТ-н эмч нар хамтарч арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийж, бөөрийг дурандаж чулууг бутлан авах(PCNL) мэс заслыг амжилттай хийжээ.