"УРБАН" брэндийн ерөнхий захирал Д.Тунгалаг Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт байгууллагын шагнал хүртсэн байна.

Олон улсын бизнесс эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт (The International Women’s Entrepreneurial Challenge IWEC) байгууллага нь АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй бөгөөд дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын зах зээлд ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд туслах, боловсрол олгох, зөвлөгөө, мэдлэг мэдээлэлээр хангах үндсэн зорилготой ашгийн бус олон улсын байгууллага юм.

Тус хурал эмэгтэй бизнес эрхлэгчид хоорондоо уулзан мэдлэг, туршлага солилцох, холбоо тогтоох, шинэ боломжуудыг нээх, хамтарсан үйлдвэр байгуулах, дэлхийн зах зээлд гарах олон боломжуудыг олгодогоороо ихээхэн ач холбогдолтой юм. Мөн энэ хурлаараа амжилттай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тодруулж “The International Woman Entrepreneurial Challenge” шагнал гардуулж тэдний мэдлэг туршлагаас хуваалцдаг бөгөөд одоогоор энэ шагналыг дэлхий шилдэг бизнес эрхлэгч 291 эмэгтэй хүртээд байгаа юм байна. Энэ жил Монгол улсаас дээрх шагналыг зах зээлд УРБАН брэндийг үүсгэн байгуулагч “Денимон” ХХК-ий Ерөнхий захирал Д.Тунгалаг хүртжээ.

Эх сурвалж: https://iwecawards.com/iwec-awardees