Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавьсан талаараа “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр "Өнөөдөр тэмдэглэлт өдөр болж байна. Монголын үндэсний бөхийн хөгжил, цаашдын ирээдүйг авч явах Үндэсний бөхийн ноён оргил Б.Бат-Эрдэнэ танд итгэж, МҮБХ-ны тамга, гэрчилгээг албан ёсоор гардуулан өгч байна" гэлээ.

Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: “Өнөөдөр бид хэд уулзаж байна. Бид үндсэндээ 7-8 сар орчим Монгол бөхийн үйл хэрэг, бөхийн холбоонд бий болсон талцал маргааныг эцэс болгохын төлөө ажиллалаа. Ингээд ойлголцож нэгдсэн хурлаа хийхээр боллоо. Цашид бөхийн холбоо ямар нэгэн талцал хуваагдалгүйгээр ажилла гэж итгэл хүлээлгэн тамга тэмдэгээ хүлээлгэн өглөө.

Бичлэг үзэх: