Үндэсний уламжлалт Сар шинийн баяр болоход ердөө 8 хоног үлдлээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас төр засгаас Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглосон. Тиймээс ч настан буурлууд, нялх балчирууд, дотны хүмүүсээ хамгаалах үүднээс гэр гэртээ цахим золголт хийхийг уриалж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд Монголчууд ирэх жилдээ элбэг дэлбэг, өнгөтэй өөдтэй байхыг бэлгэдэн шинэ хувцасаа өмсөж, ширээгээ идээ, ундаагаар дүүргэн засдаг уламжлалтай. Хэдий гэр гэртээ тэмдэглэх ч үндэсний дээл хувцсаараа гоёж, ёс төрөө гүйцээх нь дамжиггүй. 

Иймд бид та бүхэнд уламжлалт баярынхаа гоёлыг авч болох загварлаг, дэгжин үндэсний хувцасыг дагнан үйлдвэрлэдэг монгол брэндүүд, тэдгээрийн Цагаан сард зориулан гаргасан загваруудыг танилцуулж байна.

Sonsol Fashion 

Дэгжин загвартай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус брэнд нь дан ганц үндэсний дээлээс гадна хослол, пиджак, пальто зэрэг олон төрлийн хувцас бүтээж худалдаалдаг аж. Sonsol Fashion брэндийн бүтээгдэхүүнүүүд 70.000-320.000 төгрөгийн үнэтэй байна.


 Ивээл 

Үндэсний хувцасыг өдөр тутмын хэрэгцээнд зориулан бүтээдэг бөгөөд орчин үеийн чөлөөт хувцсанд үндэсний хэв маягийг шигтгэн урладаг онцлогтой. Мөн тус брэнд нь онцлох загварууд дээрээ хямдралтай худалдаа зарлажээ. Цагаан сард зориулсан дараах загвар нь 95.000 төгрөгийн үнэтэй байна.



 Борголжин 

Хараа булаам загваруудтайн дээр бүс, цүнхний төгс хослолыг урлан бүтээжээ. Өнгөлөг, загварлаг аясыг бүтээлүүддээ онцгой тусгаж өгдөг тус брендийн шинэ загваруудтай танилцаарай. Дээлний үнэ 175.000 төгрөг.



Urban Jeans

Монголын анхны бас цорын ганц деним/жийнсэн/ материалаар хувцас урладаг брэнд юм. Тэд зөвхөн деним материалтай хувцас урлахаас гадна өдөр тутмын загварлаг коллекц мөн уламжлалт баярын үеээр үндэсний хувцасны коллекц оо танилцуулдаг билээ. Хүрээ ба Өвлийн коллекц нь хямдралтай худалдаалагдаж байна. 



 We Brand

Үндэсний хувцас загварын онцлох брэндүүдийн нэг яалтчгүй мөн юм. Энгийн, биед маш эвтэйхэн загварууд гаргадгаараа онцлогтой. Ковидын нөлөөгөөр үйл ажиллагаагаа зогсоох хүртэл шийдвэр гаргаад байгаа гэсэн ч аль хэдийн олны дуртай брэнд болж чадсан. Тэдний бүтээгдэхүүнтэй танилцаарай. 



Deer Brand 

Өвөрмөц хэв шинжтэй, яг л залуу хүмүүсийн хүсэл сонирхолыг татах өнгөлөг загваруудтай. Гол онцлог нь ихэнх бүтээл нь хос загвараар урлагддаг. 


O.couture Mongolian Fashion Brand

Дахин давтагдахгүй тансаг, чамин, хээнцэр загварыг танд санал болгодог. Тус брэндийн Цагаан сарын загварын танилцуулгыг онцолж байна.