2018 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улс 240 гаруй тонн зайрмагийг Монгол болон Хятад улс руу экспортолсон байна.

“Энэ оны эхний хагасын байдлаар, Алтайгаас Монгол Улс руу 13 тонн, Хятад улс руу 228 тонн зайрмаг экспортолсон” гэж Алтай дахь “Россельхознадзор” бүс нутгийн албанаас мэдээлжээ.

Алтай улс зайрмаг экспортолж эхэлснээс хойш таван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. 2017 онд тус улсаас Монгол болон Хятад руу нийт 320 гаруй тонн зайрмаг экспортолсон аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг