Өчигдөр Монгол банк 608 кг алт худалдан авсан нь жирийн өдрийнхөөс 6 дахин их худалдан авалт хийсэн үйл явдал болжээ. Лондонгийн металлын бирж дээр байнга хэлбэлзэж байдаг алтны ханш өчигдөр 2017 оны хамгийн өндөр ханштай байсан учраас ийнхүү алт худалдан авалт нэмэгдсэн байна.

Өчигдөр нэг грамм алт 105,678 төгрөгийн ханштай байсан нь Монгол банкны худалдаж авсан алтны тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217,888 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй байна.