Дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой “Хариуцлагатай аялцгаая” аяныг эхлүүллээ. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлаас үүдэн аялал жуулчлалын салбар их хохирол амссан. Манай улсад л гэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1300 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, 2020 оны эхний 5 сарын байдлаар 120 орчим сая долларын алдагдал хүлээжээ. 

Аяны хүрээнд аялал жуулчлалаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах аялж, буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд зөв аялах төлөвшлийг суулгах зорилготой юм.

Аяны хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд

  1. Иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг бэлтгэж, хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх
  2. Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Монгол аялагчийн паспорт”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх
  3. Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн" гэлээ.