Монгол, АНУ, Япон улсын ГХЯ-д хоорондын 3 дахь удаагийн гурван талт уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болно. Энэхүү уулзалтаар гурван талын нийгэм, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм.