Оросын нэрт зохиолч Лев Толстойн романаас сэдэвлэсэн “Анна Каренина” жүжгийг 10 дугаар сарын 3-наас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож буй.

Уг жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин Н.Баярмаагийн хөрөг зургийг дэлхийн шилдэг 50 зураачийн нэг  Д.Батнасан зуржээ.

Зураач, урлаг судлаач Д.Батнасан нь эх орныхоо нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуйн сэдвээр голчлон уран бүтээл туурвидаг.  Мөн байгалийн болон хөрөг зураг, аж байдлын сэдэвт, орчин цагийн урсгал чиглэлээр буюу хийсвэр маягийн сэдвээр зурдаг гэдгээрээ танигдсан юм.