Сүүлийн үед хүүхэд могойд хатгуулсан дуудлага нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч эмнэлэгийн тусламж аваагүйгээс хүндрүүлсэн тохиолдол цөөнгүй байгаа ажээ. Энэ талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн, Хүүхдийн Гэмтэл Согогийн 1-р тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн мэс засалч, их эмч М.Болдбаатараас тодруулахад "Могойн хор хоруу чанар  ихтэй. Ялангуяа  хатгасан газартаа хэсэг газартаа хүчтэй үйлчилдэг. Тиймээс могойд хатгуулсан даруйдаа ойролцоо эмнэлэгт хандаж үзүүл. Хэрэв зөв эмчилгээ, хэсгийн зүслэг хийчихвэл хүндрэхгүй. Хэрэв хэд хонуулж үзүүлэхгүй харзнавал гар хөлөө тайруулах цаашлаад амь насаа ч алдах аюултай" гэв.

Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог. Рашаан устай газарт могой элбэг байдаг учраас эцэг эхчүүдэд хүүхдэдээ сануулж хэлж ойлгуулах, хорыг хэзээ ч амаараа сордоггүйг эмч мэргэжилтнүүд санууж байна.

Могойд хатгуулбал анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс мэдээлэл бэлтгэснийг хүргэж байна.Мөн амралт зугаалгаар явах үедээ хүүхдийг ой мод, хад асга руу ганцааранг нь явуулахгүй байхыг тус газраас зөвлөлөө.