АНУ-ын биокомпаний  гаргаж  авсан Ковид19-ын  "Модерна" вакциныг тариулсаны дараа  анхны  муу  шинж  тэмдэг илэрсэн  тохиолдол  бүртгэгдлээ. 

Уг  вакциныг  тариулаад зүрхний  цохилт нь  минутанд  150 хүрч, хэл нь бадайрангаа  мэдээгээ алдаж, хүйтэн  хөлс  нь  асгарч хувцас  нь  хөлсөндөө  норон, толгой  эргэх,  даралт нь  гэнэт  унах  зэрэг шинж  тэмдэгүүд илэрсэн ажээ. 

Модернa вакциныг тариулсны дараа  харшлын  шинж тэмдэг  гарсан  тухай  мэдээлэл  гармагц, БНСУ-ын халдварт  өвчнөөс сэргийлэх  газраас хараахан  их  хүн  тариулаагүй учир эхэлж  тариулсан орнуудын  нөхцөл  байдлыг үргэлжлүүлэн  хянаж  ажиглана  гэсэн  байр  сууриа  илэрхийлжээ.

БНСУ-ын халдварт  өвчнөөс  сэргийлэх төвийн  дарга  Жон Ин Гён дарга нь  хэвлэлийн  бага хурал  дээр  хэлсэн  үгэндээ  "Модерна  ковид19  вакцины  3 дахь  удаагийн туршилтад  40,000 хүн  хамрагдсан бөгөөд тарьж  эхэлснээс хойш нийт  20,000 гаруй хүн тариулчихаад  байна гэдэг нь  маш  бага  тоо  учраас  цаашдаа  хянаж  ажиглах  болно" гэжээ.

12 сарын 25-ны  өдөр,  Нью-Йорк таймс агентлаг нь  Бостоны  нэг  эмч модерн вакциныг  тариулаад хүчтэй  харшил үзүүлсэн гэж  мэдээлжээ. Уг  эмч  нь  угаасаа хясааны  харшилтай  байсан  бөгөөд тариулсны  дараа  хэдхэн  минутын  дараа харшил үзүүлж  түргэн  тусламж руу  хүргэгдэн  харшлын эсрэг  эмчилгээ хийлгээд бие нь хэвэндээ  ороод  4 цагийн  дараа эмнэлгээс  гарчээ.

Одоогоор  Солонгос  улс модерна, пфайзер, янсен, астра зенека зэрэг   ковид19-ын  вакцинуудаас  нийт  44 сая вакцин  авахаар  болсон байна. Үүнийгээ  аргагүй  эрхэнд  бусад  улс  орнуудаас  хоцроод  вакцингүй  үлдэх  вий  гэсэндээ авсан гээд нөхцөл  байдлаа  ард  иргэддээ  тайлбарласан билээ.  

4-5 жилийн  дараах коронагийн тарилгын   хор  уршгийг  урьдчилан таамаглах  боломжгүй байгаа билээ.  

Пфайзер вакцины  хувьд  харшил өгсөн  6 тохиолдол  бүртгэгдчихээд  байгаа.

Ер нь  солонгосын мэдээг  ажиглаж  байхад  болж өгвөл  химийн  аргаар бус, өмнө нь  бидний  тариулж  ирсэн вакцинуудыг  гаргасан  уламжлалт аргаар  гаргасан  астра зенека вакциныг  аль  болох ард  иргэддээ тарих эрмэлзэлтэй байгаа хэдий  ч,  астра  зенека  вазциныг  тариулаад харшил  өгсөн  тохиолдлуудаас болоод  болгоомжлон  ажиглалтаа  үргэлжлүүлж  буй. 

Манай  Монгол ч  гэсэн ковид19-ын  вакцинуудыг  ард  иргэддээ  тарих тал  дээр илүү  нухацтай  хандаж, бусад улс  орнуудын байдлыг  ажиглах  нь чухал  билээ. 

Мэдээллийг  бэлтгэсэн Ж.Нармандах, 2020.12.26.