Хятад гаралтай, Викториа Секретийн супер модель Мин Ши-д хоёр жил үерхсэн найз залуу Марио Хо нь "үлгэрийн" мэт гэрлэх санал тавьж, гайхшруулжээ. Марио нь Макаогийн казиногийн магнат Стэнли Хогийн хүү юм. Тэрээр өнгөрсөн даваа гарагт Шанхай хотын L'Avenue дахь худалдааны төвд найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. 

Залуу уг үйл явдлыг үлгэрийн мэт байлгахын тулд ихэд хүчин чармайлт гаргасан байна. Тус худалдааны төвийн нэгээс гурав хүртэлх давхрыг түрээслэн, ягаан өнгөөр чимэглэн, зүрхэн хэлбэртэй цэцгэн хаалга байрлуулан үлгэрийн мэт орчинг бүрдүүлжээ. 

Марио Хо нэг хөл дээрээ сөгдөн “Чи минь хүүхэд шиг гэнэн цайлган болохыг би цаг бүрт мэдэрдэг. Чамтай байх үед би хамгийн аюулгүй, тайван байж чаддаг” хэмээн сүйт бүсгүйдээ хэлсэн ба хамтдаа өнгөрүүлсэн өдрүүдийг хамгийн их нандигнаж, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг бүсгүйгээс хүсжээ. 

Модель Мин Шиг түүнд зөвшөөрсөн хариулт өгсөн ба хосуудад дотны найз нөхөд, гэр бүлийнхэн нь баяр хүргэсэн байна. Энэ үйл явдал болохоос нэг сарын өмнө Мин Шиг жирэмсэлсэн гэсэн цуу яриа гарсан юм. Марио уг цуурхлыг няцаан, хэрвээ Минг жирэмсэн гэдгийг нотлож чадвал 12.7 сая долларын мөнгөн шагнал өгнө хэмээн амлажээ.

 



Эх сурвалж: nextshark.com