Автозамчдын гудамжинд байрлах Мобикомын шинэ оффисын дээд давхар галд шатаж байна.Одоогоор гал гарсан газарт аврах анги ажиллаж байгаагаас гадна нэмэлтээр аврах анги гаргахаар ажиллаж байна.

Уг галын аюул гарсантай холбогдуулан  Мобиком корпораци мэдэгдэл хийлээ.

МЭДЭГДЭЛ:

Мобиком Корпорацийн байрладаг MPM төвийн 16 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд гэнэтийн онцгой байдал үүслээ. Үүний улмаас тус оффист үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын зарим үйлчилгээ тодорхой хугацаагаар зогсож байгааг үүгээр мэдэгдэж байна.

Нөхцөл байдал хэвийн горимд шилжих үед бид эргэн мэдээлэх болно.

Биднийг ойлгон хүлээцтэй хандаж байгаа та бүхэнд баярлалаа.