МХГ-аас “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна.

Тус удирдамжийн хүрээнд СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Цан сэн тиан ий ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Уг шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цан сэн тиан ий ХХК-д 04-202/0894 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтныг үүрэгдсэн байна.