МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/55 дугаартай удирдамж, Аймгийн онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийлээ. 

Шалгалтанд 8 эмийн санг хамруулж, шинжилгээний бичиггүй худалдан борлуулж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт, Монгол Улсын “Нахиа” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалтнаас тус тус дээж авч, 4 үзүүлэлтээр шинжлүүлэв.

Шинжилгээгээр хөгц, мөөгөнцөр, колиформ бактери, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй, “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл” 2 дугаар хэсэг “Амны хаалт техникийн шаардлага” MNS 6623-2:2016 стандартын шаардлагыг хангаж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.