Өчигдөр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл хийх үеэрээ “Нахиа импекс”, “Монос” компаниудыг техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн талаар мэдээлсэн.

Уг мэдээллийг тус хоёр компани үүнийг буруу ташаа мэдээлэл хэмээн мэдэгдэл гаргаад байна.

Энэ асуудал дээр МХЕГ-аас нэмэлтээр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

МХЕГ-аас хийсэн шалгалтыг тус хоёр компани үгүйсгэж мэдэгдэл гаргасан байна. Энэ дээр бид тайлбар хийх ёстой. Гар ариутгал, халдваргүйжүүлэгч үйлдвэрлэхдээ MNS:516159:2010 гэсэн стандартыг мөрдөх ёстой.. 

Уг стандартад халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийн шаардлагад этилийн тансаг ангиллын 96 хувийн хатуулагтай тансаг зэрэглэлийн спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг. Энэ зэрэглэлийг дотроо химийн үзүүлэлтээс хамаарч альфа, тансаг, онцгой, дээд гэж ангилдаг. Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компаниуд стандартад заагдаагүй спиртийг ашигласан байгаа юм.

Өөрсдөө стандартаа мөрдөөгүй хэрнээ төөрөлдүүлсэн мэдээлэл хийсэн нь иргэдийн дунд МХЕГ нь стандартаа мэддэггүй гэсэн ташаа ойлголт өгч байна. Бид Монгол Улсад мөрдөж байгаа хууль журмыг мөрдүүлдэг. Хангаагүй нөхцөлд албан шаардлага тавих чиг үүрэгтэй байгууллага.

“Монос косметик” ХХК нь “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан. 

Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн.

"Монос" компанийн тайлбарлаж буй 3 дугаар зэрэглэлийн спиртийг хэрэглэдэггүй. Техникийн спирт гэдэг хүнсэнд хэрэглээд байдаггүй, хорт нэгдлийн хэмжээ өндөр агуулдаг. 

Орчин нөхцлийн хувьд ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар буюу Монос сургуулийн 2 дугаар давхарт үйлдвэрлэж байсан. Хадгалж байгаа спиртээ коридорт байрлуулчихсан, оюутнууд нь хажуугаар нь байнга явдаг нь шалгалтаар илэрсэн