68 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн ирэх сарын 8-нд шилдгүүдээ шалгаруулах билээ. Энэ удаагийн тэмцээнд 120 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байгаа аж. Тэд Хайкоу хотын үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна урлагийн тоглолт, гольфийн нөхөрсөг тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцож шилдгүүдээ шалгаруулсаар байна.

БНХАУ-ын Саньяа хотноо болж буй уг тэмцээнд манай улсын мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэг болж, нээлтийн арга хэмжээнд бүжиглэхээр болжээ.

Тэрбээр СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг бөгөөд уг тэмцээнд оролцож буй 14 дэх монгол бүсгүй юм. Түүнтэй хамт Унгар, Шри Ланка, Боливи, Боставан, Араб, БНСУ, Гондурас, Нигер, Лебанон зэрэг орны бүсгүйчүүд бүжиглэх юм. 

Бэлтгэлийн бичлэгийн эндээс үзнэ үү


Дашрамд дурдахад, "Дэлхийн мисс-2018” тэмцээний "VOTE" буюу интернэт санал асуулга өнөөдөр дуусах тул та эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөх боломжтой. 

Үүний тулд: 

1. “Miss World – Mongolia” фэйсбүүк хуудсанд нэгдэнэ. https://www.facebook.com/Miss-...

2. Тухайн фэйсбүүк хуудсанд байрлах “Use App” товчийг даран “Model Power” сайтруу дамжин орж “Like” дарна. /Та “Like” товчийг дарахад Фэйсбүүкээрээ нэвтрэх сонголт гарч ирэх бөгөөд уг сонголтыг хийсний дараа “Vote for” товч гарч ирнэ. Та энэ маягаар 24 цаг тутамд 1 удаа VOTE өгөх боломжтой/

3. “MissWorld.com” Сайтад өөрийн facebook эрхээрээ нэвтэрч ороод VOTE өгөх