“Miss Russia 2018” тэмцээний ялагчаа “Чувашия”-аас оролцсон 18 настай оюутан бүсгүй тодоржээ.

Москва хотод “Miss Russia 2018” үндэсний гоо үзэсгэлэнг шалгаруулах тэмцээн 4-р сарын 14-ий өдөр болж өндөрсөн байна. Тэмцээний ялагчаар Чувашиягаас оролцож буй 18 настай сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Юлия Полячихина тодорсон байна. Тэрээр дэлхийн хамгийн үнэтэй титэмийн эзэн болсон бөгөөд титэмийн үнэ ойролцоогоор нэг сая ам.долларын үнэтэй юм.

Ялагчийн төлөө ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн үзэгсэлэнт бүсгүйчүүд өрсөлдсөн юм. Оролцогчид 18-23 насны хооронд байсан бөгөөд бүгд загвар өмсөгчийн бие хаатай байсан. Финалын шатны шүүгчээр Дмитрий Маликов, Игорь Чапурин, “Miss World 2018” тэмцээний ялагч Ксения Суханова, хөгжмийн зохиолч Владимир Матэцки болон Денис Родькин нар ажиллажээ.

3-р байранд Якутаас оролцож буй 19 настай Наталья Строевьая, 2-р байранд Белгродаас оролцож буй 19 настай ВиолеттаТюркина нар шалгарсан.

Тэмцээний ялагч мөнгөн шагнал, автомашин хожихоос гадна “Miss World”, “Miss Universe” тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох боломжтой юм.

Юлия 18 настай, фитнес-аэробик, бадминтонд хичээллэдэг бөгөөд түүний унших дуртай ном нь Дэниэл Кизын “Flower for Algernon” юм. Тэрээр ерөнхий болосвролын сургуулиа алтан медальтай төгсөжээ.

Юлия Полячихина 15 наснаасаа эхлэн өөрийн зорилгоруугаа тэмүүлж эхэлсэн бөгөөд Франци, Япони улсуудад моделоор ажиллаж байжээ.

Юлия өөрийн бие галбиртаа багаасаа анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд өглөө бүр аяга ус ууж, 30 минутын дараагаас өглөөний цайгаа уудаг. Харин дасгал хөдөлгөөнийг долоо хоногт гурван удаа (кардио, хүчний, сунгалтын дасгал) хийдэг.