Тайландын Паттаяа хотод энэ оны трансжендер мисс шалгаруулах "Miss International Queen 2020" тэмцээн зохион байгуулагджээ. 

Энэ удаагийн тэмцээн коронавирусийн тархалтаас болж цуцлагдах эсэх талаар яригдаж байсан ч ийнхүү болж өнгөрсөн юм.

Ялагчаар Мексикийн мисс Валинта Флючэйр тодорч тэргүүн байрын титмийг хүртсэн байна. Удаах байруудад  Бразил, Тайландын мисс шалгарчээ. 

Сонирхуулахад уг тэмцээн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Уг тэмцээн нь жил бүр зохиогддог бөгөөд энэ жилийн тэмцээнд 18-25 насныхан оролцжээ.