АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама энэ долоо хоногт Парист Beyonce, Jay-Z нарын тоглолт дээр бут авчээ. Тэрээр Queen Bey найзынхаа хөгжмийн аянд эвлэгхэн бүжиглэж, сайн бүжиглэдэг гэдгээ дахин нотолжээ. Дуучин Beyonce 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн тангараг өргөх ёслол, 2013 оны дахин тангараг өргөх ёслолд оролцож Америкийн сүлд дууг дуулсан нь хүмүүсийн сонорыг мялааж, зүрхийг донслуулсаныг та бүхэн санаж байгаа байх.

Мишель Обама Beyonce болон түүний нөхөр Jay-Z нарын "On the Run II" аялан тоглолтыг түүний ээж Новлэс Лаyсоны дэргэд концертийн танхимын төв, урд хэсгээс үзсэн хэмээн тус тоглолтын үзэгчид мэдээллэсэн юм. 

Хөгжмийн салбарын хүчтэй хос болох тэд "On the Run II" аялан тоглолтынхоо нээлтийг Eвропын Вэйлсийн Кардиф хотод хийжээ. Хосууд үргэлжлүүлэн  Европын 15 хотоор аялан тоглоод,  дараа нь Хойд Америкт тоглолтоо үргэлжлүүлэх аж.