Орчин үед минималист амьдралын хэв маяг хүчээ аваад байна. Энгийн бөгөөд хялбар амьдралын хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.


1. Амьдралын хэв маягаа аягаад өөрчлөхөөр шийдсэнээ өөрөөсөө асуу. 

Дараах шалтгаанууд танд байгаа эсэхийг бодож үзээрэй.

- Мөнгө хэмнэхийг хүссэн

- Гэрээ илүү зайтай байлгахыг хүссэн

- Гэр бүл, өөртөө илүү их цаг зарцуулахыг хүссэн

- Амар тайван амьдралыг хүссэн

- Шинэ зүйл туршихыг хүссэн үү?


2. Гэрийнхээ нэг өрөөг сонгоод доторх тавилгуудыг нь гарга

Минималист амьдралын хэв маяг нь цөөхөн энгийн тавилгыг эрхэмлэдэг билээ. 


3. Зарим хүмүүс өмнө нь байснаасаа замбараагүй олон юмтай өрөөтэй болчихдог. 

Тиймээс өөрт хэрэггүй хувцасаа дараа өмсөнө гэж хадгалаад байлгүй хаяж сураарай.


4. Ямар ч хувцсан дээр зохьдог, хэзээ ч өмсөж болохоор хувцастай бол. 

Эмэгтэйчүүдийн хувьд хар даашинз байна. Таны ажил амьдрал яг тохирох хэв маягийн хувцсыг сонгоод  ээлжлээд өмсөөд байж болно шүү дээ.


5. Цаас бага ашигла. 

Ингэхийн тулд цаасан захиа биш цахим шуудан ашиглах, биет ном биш цахим ном унших гэх мэт сонголтуудыг хийгээрэй.


6. Эд бараа биш туршлага хуримтлуулахыг зорилгоо болго. 

Хэзээ өмсөх нь мэдэгдэхгүй хувцас, унахгүй машин зэрэг авахын оронд шинэ зүйл туршиж үзэж болно шүү дээ.


7. Оюун санаагаа ч минималист сэтгэхүйтэй болго. 

Гадуур хооллохын оронд гэрийн хоолоо авч явах, олон төрлийн юмс хэрэглэхийн оронд өөрт таарсан ганцыгаа олох зэрэг..


8. Нэмэх биш соль. 

Хувцас авсныхаа дараа нэмж шинэ хувцас авахынхаа оронд өмнө нь хуучирч муудаж хаясан зүйлээ орлуулах эд л авч сураарай.


9. Жижиг орон зайд багтаж амьдар.

Хэзээ нэг өдөр өмсөнө дөө гэсэн хувцас авах хэрэггүй. Тийм бодлоо ч гэсэн толгойноосоо авч хаяараа.


10. Зурагтаа шууд хаяхад хэцүү санагдаж магадгүй. 

Гэхдээ үзэх цагаа багасгаж, болж өгвөл зурагт хэрэглэхгүй байвал дээр шүү.