SPS HD телевиз спортод хайртай хүүхэд багачуудын дунд “МИНИЙ ХАЙРТАЙ ТАМИРЧИН” гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна. Гуравдахь удаагаа зохигдож байгаа уг тэмцээн 7-11, 11-13 гэсэн хоёр насны агилалаар зохиогдож байгаа ба энэ оны 5 сарын 17-с 5 сарын 26 хүртэл хүүхэд багачуудын бүтээлийг хүлээж авах юм байна.

Энэ удаагийн тэмцээн SPS HD телевиз үүсгэн байгуулагдсаны 5-н жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа урьд урьдхын тэмцээнүүдээс онцлогтой болж байгаа юм. Энэ хугацаанд хүүхэд залуучууд руу чиглэсэн тэднийг спортод дуртай, хайртай болгох олон арга хэмжээ зохиож байсаны нэг нь энэ тэмцээн юм.

Хүүхэд багачууд та бүхэн “Миний хайртай тамирчин” уралдаанд идэвхитэй оролцоорой, та бүхэнд амжилт хүсье.