Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлийн 5-10 насны хүүхдүүдийн дунд “Миний аав замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.

Тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдэд хүүхэд багачууд эцэг, эхийнхээ ажил,мэргэжлийн онцлог, тэдний өдөр тутмын амьдралыг тусган харуулснаас гадна тэдний ажил, мэргэжлээр бахархдаг нь харагдаж байлаа. 

1 дүгээр байр

Тус уралдаанд нийт 98 алба хаагчдын хүүхэд багачууд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлснээс тэмцээний нэгдүгээр байранд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн ахлагч О.Батцэцэгийн охин, 10 настай С.Бөртэ, хоёрдугаар байранд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Энхтүвшингийн охин, 7 настай Э.Одгэрэл, гуравдугаар байранд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Тэгшжаргалын охин, 8 настай Т.Халиун нар тус тус байр эзэлсэн тул  зургийн хэрэгсэл, дэвтэр ном бэлэглэж  урамшуулсан ба оролцсон нийт хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулав.