НЬЮ-ЙОРК. /TASS/. “Microsoft” компани АНУ-ын Аризона муж улсад мэдээлэл боловсруулах гурван төв байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлжээ. Шинэ дата төвүүд нь зөвхөн нарны эрчим хүчээр ажиллана гэж тус компанийн хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.

Аризона муж улсад технологийн аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буйгаас гадна нартай өдрүүдийн тоо жилд 200 хүрдэг учраас ийм төсөл хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой гэж “Microsoft” компанийнхан үзэж байгаа аж. Дата төвүүдиийг эрчим хүчээр хангахын тулд тус компани 150 мВт-ын хүчин чадалтай “Sun Streams 2” цахилгаан станцыг ашиглан, “First Solar” компанитай хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү төсөл нь 2023 он гэхэд “Microsoft” компанийн дата төвүүдийн 70 хувийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх стратегийн нэг хэсэг юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг