Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019 оны зуны нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Олон улсын нислэгийн хувиараар 3-р сарын сүүлийн Ням гарагаас буюу энэ жилийн хувьд 3-р сарын 31-ээс зуны нислэгийн цагийн хуваарьт шилжиж байгаа бөгөөд МИАТ ТӨХК хоёр шинэ чиглэл нээж нийт 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

2019 оны ШИНЭ ЧИГЛЭЛ


МИАТ ТӨХК энэ жилийн хувьд нислэгийн сүлжээгээ өргөтгөж БНХАУ-ын ГУАНЖОУ, Япон улсын ОСАКА хот руу шинэ чиглэл нээхээр болоод байна. 

Гуанжоу хотын хувьд 3-р сарын 31-ээс эхлэн руу 7 хоногийн Пүрэв, Ням гараг бүр, Осака хотын хувьд 7, 8-р сард 7 хоногийн Лхагва, Ням гараг бүр нислэгтэй болсныг дуулгахад таатай байна. 

✔Бээжин хот 7 хоногт 10 нислэгтэй болно
Бээжин хотын чиглэлийн хувьд 7 хоногийн өдөр бүр хийгддэг үндсэн нислэгээс гадна. 4-р сарын сүүлээс эхлэн Даваа, Лхагва, Бямба гарагийн шөнийн нислэг нэмэгдэж 7 хоногт 10 давтамжтай болно. 

✔Хонг Конг хот ӨДӨР БҮР нислэгтэй болно

Энэ жил Хонг Конг хотын чиглэлийн давтамжыг зуны цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм.  Өөрөөр хэлбэл 3-р сарын 31-ээс эхлэн 10-р сарыг дуустал өдөр бүр Хонг Конг хот руу нислэгтэй байна. 

✔Берлин хот ШУУД НИСЛЭГ үйлдэнэ

Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэгээс гадна Баасан гарагийн шууд нислэгийг 7 болон 8 сард үйлдэхээр боллоо. Энэхүү нислэг нь зорчигч таны тохь тухыг сайн хангах суудал бүр дэлгэцтэй Boeing 767-300ER агаарын хөлгөөр үйлдэгдэнэ. 

✔Франкфурт хот ШУУД НИСЛЭГ 7 хоногт 3 удаа үйлдэнэ

МИАТ компаний зуны ачааллын үед Франкфурт хот руу шууд нислэг үйлддэг бөгөөд энэ жилийн хувьд 6-р сарын 22-оос эхлэн Мягмар, Лхагва, Бямба гараг бүр ШУУД НИСЛЭГ үйлдэхээр боллоо. 

✔ЗӨВХӨН Москва ШУУД НИСЛЭГ 7 хоногт 4 удаа 

Москва хотын нислэгийн давтамж нэмэгдэж үндсэн Пүрэв, Ням гарагийн нислэгээс гадна ЗӨВХӨН МОСКВА хот руу хийх Мягмар, Баасан гарагийн нислэгийг 7 болон 8 сард үйлдэхээр боллоо. Энэхүү нислэгийг шинээр хүлээн авсан Boeing 737MAX агаарын хөлгөөр үйлдэнэ. 

✔Токио хотын нислэг: 7 хоногт 7 нислэг

Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт зуны цагийн хуваарийн турш үйлдэх бөгөөд 6-р сараас эхлэн Мягмар, 7-р сараас эхлэн Бямба гарагийн оройн нислэг нэмэгдэж 7 хоногт 7 нислэгтэй болох юм. 

Энэхүү нислэгийг шинээр хүлээн авсан Boeing 737MAX агаарын хөлгөөр үйлдэнэ. 

✔Сөүл хотын нислэг: 7 хоногт 7-11 нислэг

Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд зуны ачааллын үе буюу 6-р сараас эхлэн нислэгийн давтамжыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

✔Бусан хотын нислэг: 7 хоногт 2 нислэг

Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагийн нислэгийг зуны цагийн хуваарийн турш хийнэ. 

Та бүхэн нислэгийн үнэ болон бусад мэдээллийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.