БНСУ-аас энэ сарын 23-нд онгоцоор ирэх 100 монгол иргэнийг тусгаарлахаар боллоо гэсэн мэдээлэл зарим сайтаар цацагдаад буй.

Тус мэдээллийг агаарын тээврийн МИАТ ТӨКХ үгүйсгэж, мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд:

www.news.mn, www.eguur.mn мэдээллийн сайтууд 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна

Бид Улсын Онцгой комиссын шинэ коронавирусийн (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн. Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээллээ залруулж, дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.

МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байна" гэжээ.