УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан МИАТ компанитай холбоотой нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр "МАН-ын зовлон манай л зовлон юмдаа. Гэтэл МИАТ-ын зовлон бас манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү сайдаа дуугараа ч та" хэмээн жиргэсэн юм.


Тэгвэл “МИАТ” ХК-ийн “Боинг 767-300” онгоцны нисгэгч Берлин хотод мансууруулах бодис хэрэглэж, өндөр хэмжээнд мансуурсан байсан нь дэгс мэдээлэл биш аж. 

Баттай бус эх сурвалжийн мэдээгээр нисгэгч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн учраас нислэгийг хойшлуулж улсад багагүй хохирол учруулсан сурагтай. Түүнийг ирэхэд МИАТ компани хариуцлага тооцож ажлаас нь халсан байна.

Иргэдийн зүгээс МИАТ аюулгүй ажиллагаа тааруу байгааг мөн байцаагчийн дүгнэлт, зөвлөмжүүдэд хойрго хандаж байгааг шүүмжилсээр байна.