Өнөөдөр Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан билээ.

БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр хөөрсөн талаар ИНЕГ-аас мэдээллээ.