МИАТ компаниас иргэдэд хандан мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 39 тоот тогтоолын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Монгол Улс руу буцаж ирэх манай улсын иргэдийг тээвэрлэх үндсэн зорилгоор хоёрдугаар сарын 02, 06, 13-ны өдрүүдийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ223/ ОМ224 дугаарт аяллууд, мөн Улаанбаатар-ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 04, 10, 15-ны өдрүүдийн ОМ297/ ОМ298/ ОМ2971/ ОМ2972 дугаарт аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх болно.
Дээрх нислэгүүдээс бусад хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд үйлдэгдэх байсан нислэгүүд цуцлагдсан болно.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 -д хандан авна уу.

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК