Өчигдөр домогт хөлбөмбөгчин Мессигийн 31 насны төрсөн өдөр тохиосон билээ. Энэ удаагийн ДАШТ-ээр тийм ч одтой биш байгаа ч түүнийг фанатууд нь мартсангүй.

Оросын бялуу урлаачид хамтран Мессиг дуурайлган бүтээсэн бялууг хийсэн байна. Уг санаачилгыг гаргасан ахлах нарийн боовчин Дариа Малкина хэлэхдээ "Бид нар яагаад түүний төрсөн өдрөөр ийм бэлэг барьж болохгүй гэж бодсон. Бид Мессид Мессиг өгөхдөө баяртай байх болно" хэмээн инээмсэглэн ярьжээ.

Уг бялуу нь 170 см буюу алдарт хөлбөмбөгчин Мессигийн өндөртэй ажил, жин нь 60 кг бөгөөд  түүнээс 12 кг-аар бага юм байна. Тэд уг бялуугаа аз дагуулна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Уг нь тэд Мессиг урьсан аз од муутай байгаа тэрбээр ирээгүй юм. Бронниц тосгоныхон бялуугаа нээснийхээ дараа хамтдаа уг бялууг амтархан идсэн ажээ.