Эмх цэгцтэй амьдралын хөтөч Мэри Кондогийн шоу эхэлсэнээс хойш хүмүүсийн амьдралд гайхалтай нөлөө үзүүлж, хандивийн дэлгүүрүүдэд ирүүлж буй зүйлс тааз хүртэл цугларсан тухай мэдэгджээ.

Netflix-ийн цуврал нь 2014 онд гаргасан “Амьдралыг өөрчлөх гайхамшигтай эмх цэгц” номын зохиолчтой хамтран “Mэри Кондотой цэгцлэе” шоугаар Японы зохион байгуулалтын экспертийн өвөрмөц “Mэри Кондо арга барил”-ийг хүмүүст таниулан айл гэрүүдэд эмх цэгцтэй амьдрах арга барилыг таниулах зорилготой тус шоуг эхлүүлсэн байна. 

 

Шинэ шоу хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан  хүмүүст “ баяр баясал төрүүлэхгүй” гэрийн хэрэглээний зүйлсийг ялган, тэднээсээ салахыг буюу бусдад хандивлахыг уриалдаг. СNN-ийн мэдээлсэнээр хүмүүс хэрэглэдэггүй, олон жил хадгалсан зүйлсийг хуучин номын дэлгүүр, хандивийн дэлгүүрүүдэд тус шоуг эхэлсэнээс хойш хандивлах нь огцом өсчээ.


 

BeaconCloset дэлгүүрийн менежер Леа Жиамбитро "Хандивийн хувьд харьцангуй хөдөлгөөн багатай улирал боловч нэгдүгээр сард тус шоу цацагдаж эхэлснээс хойш хандив борооны хур шиг цутгах болсон" гэж мэдэгджээ. Өөр нэг номын дэлгүүрийн хувьд "Нэг сар борлуулах номыг хоёр өдрийн дотор хандиваар хүлээн авсан. Сайн мэдээ гэвэл бид шинэ номнуудтай болсон, муу нь бид нар унтах хэрэгтэй байна” хэмээн тус номын дэлгүүрийн ажилтан Facebook хуудсандаа бичжээ.