Хүүгийнхээ хадгалж байсан $6,500-той аягыг санамсаргүйгээр буяны байгууллагад хандивласан явдал гарчээ.

Энэ явдал Мэри Кондогийн цэгцтэй амьдралын тухай номыг уншсан нэгэн эмэгтэйд тохиолдсон байна. Тэрбээр амьдралд нь хэрэггүй хог хаягдлаас салахаар шийдэн өөрийнхөө эд зүйлс бас хүүгийнхээ аягыг буяны байгууллагад хандивласан байна.

Гэтэл 27 настай настай хүү Девон Силвей нь өөрийн машинаа зараад гэрт байгаа аягандаа хадгалсан байжээ. Тухайн өдөр амралтын өдөр учир банк амарч таарсан гэнэ. Гэвч ээж нь гэрээ цэгцлэх шийдвэр гарган, хэрэггүй гэж үзсэн эд зүйлсээ “Goodwill” буяны дэлгүүрт хандивласнаар машин зарсан мөнгийг нь хаяж орхисон хэрэг.

Учир явдлыг мэдсэн тэрбээр аягаа хайсан ч олдоогүй гэнэ. Ээж хүү хоёр уг аягыг авсан хүн эргүүлж өгнө гэдэгт найдаж байгаа бөгөөд хэрвээ эргүүлж өгвөл мөнгөн шагнал өгнө хэмээн амлажээ.

https://nextshark.com/6500-dollar-mug-marie-kondo-donate/