Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг өнгөрөгч баасан гаригт цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Түүнийг Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү сарын хугацаатай цагдан хориод буй.

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас тодруулбал “Цагдан хорьсон нь үнэн. Шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Өнгөөгч дөрөвдүгээр сард, М.Баасандорж нь байцаагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож байсан ч сураг алдарсан юм.