Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Тэрбээр энэ талаараа "Юм юм болж байна. Итгэхэд бэрх шүү дээ. Зохион байгуулалттай урьдчилан төлөвлөсөн дээрээсээ командтай гэдэг нь мэдэгдээд байна" хэмээн жиргэжээ.


 

М.Энхсайханыг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхлээд байсан юм.