Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр чухам юунд холбогдуулан ийнхүү яллагдагчаар татсан талаар өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

М.Энхсайхан "Прокуророос дуудлаа, очлоо, сонслоо.ТТ төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж...(Хашилтанд Яллах дүгнэлтийн томьёолол)"хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" ЭХ 19.6-1-ээр зүйчилж..анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй. Элбэгдорж, Сайханбилэгийг хамт яллах гэсэн боловч байхгүй тул хэргийг тусгаарласан бололтой.Ихэд яарч байна даа. Дээрээс хэн захиалаад байгаа нь ойлгомжтой доо" хэмээн бичсэн байна.