Олны дунд “Шилэн цогоо” нэрээрээ танил болсон Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл хэдхэн хоногийн өмнө ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийн баатар цолыг хурааж, Ж.Батмөнх агсныг нэхэн шагнах гээд "Хэрэв надад ямар нэгэн боломж хэзээ нэгэн өдөр олдвол би үүнийг хийх болно" хэмээн твиттер хуудастаа жиргэсэн билээ.

Түүний энэхүү жиргээнд Ерөнхий сайд асан М.Энхсайхан хариулт өгсөн байна.

Тэрбээр "Буруу байна аа дүү минь. Коммунизмд бурхан болоочийг баатар болгодог юм. Яг Орос, Хятад, хойт Солонгос шиг. Киноны баатар нь хүртэл үхлээр дуусдаг. Амьд баатартай, дэргэдэхээрээ бахархдаг нийгмийг ардчилсан гэдэг юм. Яг Америк, Баруун шиг. Киноны баатар нь үхдэггүйн учир тэр" хэмээн бичсэн байна.